МЭНДЧИЛГЭЭ
Манай цахим хуудаст “ТАВТАЙ МОРИЛНО УУ” гэж таныг хүндэтгэн мэндчилье.
Манай байгууллага нь хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр орон нутгийн түвшинд төрийн бодлогыг хэрэгжүүлэгч бөгөөд цаг үеийн өөрчлөлт, шинэчлэл, хөгжил, дэвшилтэй мөр зэрэгцэн үйл ажиллагаагаа тасралтгүй үе шаттай өргөжүүлэн, нэг санаа нэгэн зорилгын дор үзэл бодлоо нэгтгэн, байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэсэн, өөрөө өсөн хөгжих чадвартай, бусдыг хайрлах зөв сэтгэлтэй, хүүхдийн сайн сайхны төлөө итгэл, зүтгэлтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлж, тэдэнд өргөн мэдлэг, баялаг туршлага, тэргүүний арга барил эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ асуудал нь бусдын оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжих нь түүхэн үнэн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.
Мэдээлэлжсэн нийгэмд оршин буй та бүхнийг дэлхийн аль ч газраас өврийн сайхан хангай нутгийн хүүхэд багачууд, гэр бүлийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ахиц, дэвшил, тэдний хөгжил, бодит нөхцөл байдал, эдгээр тухай мэдээлэлтэй хүссэн цагтаа саадгүй танилцаж байгаа гэдэгт итгэл төгс байна.
Бидний аймаг, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө гэсэн өгөөмөр сэтгэлтэй үйлчлүүлэгчид Монголын төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төсөл, ажил үйлчилгээ, түүнтэй холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамтран ажиллах саналаа ирүүлж байгаа нь байгууллагын ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдгийг дурьдахад таатай байна.
Бид шинээр мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд, цаг үеийн нөхцөл байдалд мэдрэмжтэй хандах үүднээс байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд иргэдийн оролцоог хангах, төрийн ажил үйлчилгээний талаархи мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгох асуудалд мэдээлэл технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна
Бидэнтэй цахим хуудсаар дамжуулан үргэлж хамт байдаг хүүхэд багачууд, залучууд, хүүхэдтэй ажиллагсад, эцэг эхчүүд, байгууллага хамт олон, олон улсын байгууллага, ирээдүйн хамтрагч та бүхэнд талархаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэн, таны хүсэн хүлээж буй мэдээ, мэдээллийг вэб хуудаснаа байршуулж, олны хүртээл болгохын төлөө хичээн ажиллах болно.
Вэбийн маань хүндэт зочин таныг манай хамт олонтой мөнхийн хамтрагч, бидний туслагч, бидний дотно зөвлөгч байж, дахин дахин зочилж байгаарай гэж хүсэж байна.
Хүндэтгэсэн: Өвөрхангай аймгийн ГБХЗХГазрын дарга Ж.Энх-амар