xas
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь 2001 оноос эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Гэр бүл, бүл хүүхэд, залуучуудын чиглэлээрх хөгжил хамгааллын үйл ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах зэргээр төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг төрийн байгууллага юм.
Одоогоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлаар бодлого боловсруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үүрэг бүхий 6 албан хаагч, туслах болон үйлчилгээний ажилтан 19, сумдын ЗДТГ-ын Хүүхэд гэр бүл, үалуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн 19 нийт 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.
Эрхэм зорилго
Хүүхэд, гэр бүлийн асуудлаар үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байгаа болон бусад бүх шатны байгууллагыг мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэгээр хангаж, хүүхдийн эрхийн конвенц, гэр бүлийн асуудлаарх бодлогын баримт бичгийн хэрэгжилтэнд зохицуулалт, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, хүүхэд гэр бүлтэй ажиллагсад болон хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалал, оролцоог дээдлэн ажилладаг тасралтгүй суралцагч байгууллага байна.
Өвөрхангай аймгийн хүүхдийн хэтийн төлөв
Хүүхэд бүр гэр бүл, төрийн байгууллагын хамгаалал, ивээл дор аюулгүй ээлтэй орчинд амьдарч, өөрсдийн сонирхол, авьяас чадвараа нээн хөгжүүлэх нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан, эрхээ эдлэн үүргээ биелүүлдэг, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэтгэгч болон төлөвшинө.
Бидний үнэт зүйлс:
• Хүүхэд бүрийн төлөө:
• Хүүхдийг хайрлах сэтгэл:
• Хүүхдийн эрх ашиг:
• Хүүхдийн оролцоо:
• Ёс зүйтэй, хариуцлагатай, чадварлаг боловсон хүчин:
• Түншлэл, хамтын ажиллагаа:
• Гэр бүлд суурилсан үйлчилгээ:
Залуучуудын хөхгжил оролцоог хангах ажил үйлчилгээг хэрэгжүүлэх
Үндсэн үйл ажиллагаа:
Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, орон нутгийн бодлого зохицуулалтыг хангах
Хүүхдийн өхгжлийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэх
Хүүхдийн оролцоог хангах, тэднийг чадавхжуулах
Хүүхэд гэр бүлтэй ажиллагсадыг чадавхжуулах өдөр тутмын арга зүй удирдлагаар хангах