САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр136
Энэ 7 хоногт714
Энэ сард2645
Энэ жил56500

Хүүхдийн оролцоог дэмжих стратеги
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээрх төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомж, төсөл, үндэсний хөтөлбөр, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хөгжил оролцоог дэмжих, эрсдэл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх.

ЗОРИЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, сурталчлах, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах.

Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө хөтөлбөр гаргах, үе шаттай зохион байгуулах.

Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэхэд олон улсын болон мэргэжлийн байгууллагаас арга зүй, туслалцаа дэмжлэг авах, хамтын ажиллагааг хөгжүүлж, зорилтод дуудлагын хариу үйлчилгээний чанарыг сайжруулах.

Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн зусланг хүүхдийн амралт, аялал жуулчлал, сувилал, чийрэгжүүлэлтийн болон оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэх, амьдрах ухаанд суралцуулах, гэр бүлтэйгээ амрах чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа хувилбарт хөтөлбөр бүхий үйлчилгээний цогцолбор болгоход чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.

Хүүхэд залуучуудыг соёл урлаг, спортоор дамжуулан хөгжүүлэх, амьдрах арга ухаанд суралцуулах хөгжлийн үйл ажиллагааг хүүхдийн ордон, залуучуудын хөгжлийн төв болон бусад байгууллагыг түшиглэн орон нутагт хэрэгжүүлэхэд бодлого, удирдамж, арга зүйгээр ханган ажиллах.

Эцэг эх, хүүхэд, залуучууд иргэд олон нийтэд зориулсан цахим болон алсын зайн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын үйлчилгээ, үйл ажиллагааг мэргэшсэн магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдээр гэрээлэн гүйцэтгүүлж, үр дүнг тооцох, нийтэд мэдээлэх.

Эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах.

Хүүхдийн үндэсний болон орон нутгийн чуулганыг тогтмолжуулж, чуулганы шийдвэрийг бодлого, төлөвлөлтөд тусгах

Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд хүүхэд, эцэг эх,хүүхдийн элчийн төлөөллийг оруулах, хүүхдийн элчийн үйл ажиллагааг төлөвшүүлэх.

Хүүхэд залуучуудын сонирхлын бүлэг, клуб холбоо зэрэг байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах

Хүүхэд өсвөр үеийнхнийг хэвлэл мэдээлэл, цахим дахь мэдээллийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, эцэг эхийн оролцоотой хяналтыг төлөвшүүлэх.

Монгол хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, үнэлэх аргачлал боловсруулах.