САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр155
Энэ 7 хоногт831
Энэ сард3922
Энэ жил52296
 СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ 4

Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртай Хүүхдэд зориулсан хамгаалалтын суудлыг анх 1963 онд Швейцарь улсад зохион бүтээжээ. Тэр цагаас хойш энэ бүтээл нь тоолж барамгүй олон бяцхан зорчигчийн амь нас, эрүүл мэндийг аварсаар ирсэн байна. Энэхүү аюулгүйн хэрэгсэл нь нийтээр өргөн хэрэглэснээр хүүхдийн эндэгдлийг 3.5 хувиар бууруулж, мөн зам тээврийн ослын улмаас авч болох гэмтэл бэртлийг багасгаж байгааг олон орны статистик судалгаа нотолж байна. Гадны улс орнуудадбага насны хүүхдийг автомашинд авч явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгахыг хуульчилсан байдаг. Харин манай орны хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 е-д гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг. Гэтэл дээрх заалт төдийлөн хэрэгждэггүй. Зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг юм.Тиймээс хүүхдэдээ зориулан хамгаалалтын суудал авах гэж буй эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Хамгаалалтын суудлын зэрэглэлүүд: “0” 0-10 кг / дөнгөж төрснөөс нэг нас хүртэлх хүүхдэд/ “+0” 0-13 кг /дөнгөж төрснөөс 1.5 нас хүртэлх хүүхдэд/ “1” 9-18 кг /ойролцоогоор 1-4 настай хүүхдэд/ “2” 15-25 кг /ойролцоогоор 3.5 - 7 насны хүүхдэд/ “3” 22-36 кг /ойролцоогоор 6-12 насны, эсвэл 150 см хүртэлх өндөртэй хүүхдэд/ 0+/1, 0+1/2 эсвэл 1/2/3 гэсэн олон зориулалттай загварууд байдаг. Автомашины хамгаалалтын суудал нь олон янз байдаг. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өсч том болсон хүүхдийг ч тээвэрлэх зориулалттай ч байдаг. Хүүхдийн нас, жингээс нь хамааран загвар нь янз бүр. Тийм учраас бяцхан үрдээ зориулалтын суудал худалдан авахын тулд хүүхдийнхээ жинг эхлээд үзээрэй. Эх сурвалж: Замын цагдаагийн ерөнхий газар

Зөвлөмж
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ 2
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ 5

Залуу гэр бүлд зориулсан санхүүгийн шилдэг таван зөвлөгөө Залуу гэр бүлд хэрхэн санхүүгийн элбэг хангалуун байдалд хүрэх тухай толилуулж байна. Цуглуулах арга дүй, цагийг нь олж үрэх нь орлого багатай үеийн санхүүгийн амжилтын баталгаа юм. Бага багаар цааш нь хий Санхүүгийн зөвлөхүүд сар бүр орлогынхоо 10 хувийг цааш нь хийхийг зөвлөдөг. Тэдний тооцоогоор ийм хэмжээ (10 хувь) гэр бүлийн амьдралын төвшинд бараг нөлөөлдөггүй. Хэрэв та өөрийн сарын орлогоосоо 10 хувийг цааш нь хийж чадахгүй гэж бодож байгаа бол бүр багаар хуримтлуулж ч болно. Эхлээд хадгаламжиндаа цалингийнхаа 10 хувийг хий, боломжтой бол энэ 10 хувийг аажмаар ахиулаад үз. Мэдээжийн хэрэг мөнгийг цалингаа буумагц хийх хэрэгтэй эс тэгвээс сарын эцэс гэхэд цалингийн 10 хувийг чинь үлдэхгүй. Үрэлгэн зангаас татгалз Өрхийн төсвөө өөдрөг болгохын тулд илүү зардлаа танаж хоёр гурван сар дараалан өрх гэрийнхээ зардлыг бичгээр хөтлөөд үз. Сарын эцэст та төсвийн ихэнх хэсэг хаана юунд зарцуулагдаж байгаа, ямар илүүдэл зардлаас татгалзаж болохыг үзээрэй. Харин хэмнэсэн мөнгөө хуримтлалдаа хийх буюу томхон зүйл худалдан авч болно. Жишээ нь “хасагдах зардалд” таксигаар явсан зардал, өдөр гуанз, кафед хооллосон зэрэг зардлууд орж болох юм. Өдөр идэх зүйлийг гэрээсээ ажил руугаа авч явж болох шүү дээ. Хэрэв хэн нэг нь гэр бүлийнхээ чинээлэг байдлын төлөө, хортой муу зуршлаасаа салах юм бол, хадгаламжиндаа их том хандив болно гэсэн үг. Өдөрт татдаг тамхины мөнгөө нэг сар хадгалаад үзээрэй. Ямар их мөнгө болж байна гээч. Энэ мөнгөөрөө хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь авч өгч болно шүү дээ. Стандартын бус арга замуудыг туршиж үзэх Анх харахад гарцаагүй мэт байдлаас гарах гарц олохын тулд эерэгүү сэтгэх хэрэгтэй юм. Эргэлдүүр дотор байгаа хэрэм шиг цогиод ч авдаг хэд нь урсгал зардалдаа хүрч ядан ирээдүй харагдахгүй байна уу? Магадгүй амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэг гарах нээ. Тухайлбал хотын төвд юм уу байршил сайтай газар байртай бол байраа түрээсэлж өөрсдөө арай зайдуу газар амьдарч болохгүй гэж үү. Ингэснээр таны цалин чинь бага байсан ч түрээсийн мөнгөний зөрүүгээр машинтай ч болох боломж бий шүү дээ. Хэрэв бага орлоготой гэр бүл хүүхэдтэй болохоор зэхэж байгаа бол энэ түрээсийн хувилбарын үед гэр бүлийн хоёрын аль нэг нь хоёр жил нярай хүүхдээ асран сэтгэл хангалуун амьдрах болно. Магадгүй энэ хувилбар танд тохирохгүй байж болох юм. Тэгвэл та өөрийн гэсэн хувилбараа сонгож болно. Зөвхөн зорилго тавьж амьдрах нь чухал. Үрэлгэн зангаа мартаж болохгүй Зарим нэг залуу гэр бүлүүд эдийн засгийн хэмнэлтэндээ бүрэн автан илүү ганц зоос үрэхээс эмээн юм бүхэн дээр өөрсдөөсөө харамлаж байдаг. Ямар ч үед сэтгэл ханамжийн баталгаа өгч баяр баясал авчирдаг зүйлээс татгалзах хэрэггүй, ингэж өөрсдийгөө шийтгэх ч хэрэггүй. Хэрэв та Франц дарсанд дуртай ч цалин багатай бол түүнийг өдөр болгон хоолон дээрээ уух шаардлагагүй, харин баяр ёслолын үеэр эсвэл долоо хоногийг сүүлээр ажлын дараа ганц шил дарс уухад яагаад болохгүй гэж. Хэдэн зуун саяыг хуримтлуулчхаад, орон байр худалдаж аваад, өөрийн хувийн бизнестэй болсны дараа л аз жаргалтай амьдарна гэж тооцоолох хэрэггүй. Энэ бүх хугацаанд жижиг баяр баясал хөгжил цэнгэл үзэлгүйгээр та хэрүүлч, харамч амьтан болж хувирна. Эдийн засгийн хэмнэлт цөллөг болж хувирах ёсгүй. Хэрэв тэгвэл хуримтлуулсан мөнгө чинь танд баяр баясгалан авчрахгүй гэдгийг санаж яваарай. Хөрөнгө оруулах Хэрэв таны зорилго, өндөр үнэтэй зүйл худалдан авах төдийгүй, ирээдүйд өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой бол, зөвхөн мөнгө хэрхэн хуримтлуулахаа төлөвлөөд зогсохгүй, хуримтлуулсан мөнгө хөрөнгө оруулах хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол өнөө л банкны хадгаламжийн хүү эсвэл хөрөнгө оруулалтын сангуудын сертификацийг худалдан авах явдал. Бас хөрөнгө оруулалтын өөр хэрэгслүүдийг ч ашиглаж болно. Мөнгөний зарим хэсгийг хувьцаа авахад зориулж болно. Хэрэв та хувьцаанд хөрөнгө оруулахаар шийдсэн, энэ талаар туршлага багатай бол бага хэмжээгээр өөрийнхөө хадгаламжийн 10%иар ч юм уу хөрөнгө оруулж төрөл бүрийн үнэт цаасны ялгааг анзаараарай. Хэрэв та идэвхтэй хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол интернет-трейдинг хийж болох юм. Амжилт олсон трейдерүүдийн туршлага, биржийн арилжаа нь орлогын бие даасан хангалттай эх үүсвэрийн нэг юм. Эцэст нь хуримтлуулсан хөрөнгөө гарааны өндөр эх үүсвэр хөрөнгө оруулалт шаардахгүй хувийн жижиг дунд бизнес эрхлэхэд ашиглаж болно шүү дээ.

байхгүй