САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр125
Энэ 7 хоногт801
Энэ сард3892
Энэ жил52266

“МАНЛАЙЛАГЧДЫН МАНЛАЙЛАЛ” ХӨУБ-ын АХЛАГЧ НАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА .

Уулзалт, хэлэлцүүлэгт Арвайхээр сумын ЕБ-ын 5 сургуульд үйл ажиллагаагаа явуулдаг хүүхдийн өөрийн удирдлагын 40 гаруй байгууллагын ахлагч сурагчид хамрагдаж, “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагууда ...

0   0   2019-11-22   04:34:28

"БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ОРЧИНГ ДЭМЖИХ" сургагч багш нарыг бэлтгэж байна.

Аймгийн 19 сумын 31 цэцэрлэгийн 40 гаруй аргазүйч болон багш нарыг хамруулан "Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нь" мэдлэг, ур чадвар олгох сургалтыг зохион байгуулж бай ...

5   0   2019-11-18   08:28:03

"ЭРХЗҮЙН_ОЛИМПИАД"-ыг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж буй 36 "Хамтарсан баг"ийн 250 гаруй гишүүдийн дунд хууль эрхзүйн мэдлэгийг ...

9   0   2019-11-14   12:04:18

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, аймгийн ГХУСАЗЗөвлөл хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2019 оны ...

7   0   2019-11-14   11:57:08

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Үлгэрч ээж, аавуудын өдөр” болгох уриалга гаргалаа

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг, нийт 330 залуучуудын салбар зөвлөлөөс о ...

12   0   2019-11-14   11:37:38

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, АЖИЛЧДАД ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ГАРЧ БОЛЗОШГҮЙ АЛИВАА ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Уг сургалтанд Арвайхээр сумын ЕБ-ын 5 сургуулийн багш нар болон ӨЭМТөвийн эмч нар нийт 500 гаруй ажилчдыг хамруулж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, ...

9   0   2019-11-11   07:32:12

#"МОНГОЛЫН _ ХҮҮХДҮҮД" урлагийн наадмын II шат буюу "Хангайн бүс"-ийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монг ...

161   0   2019-05-06   05:08:25

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтанд а ...

182   0   2019-05-01   03:56:43