САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  "Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд та хамрагдсан уу
тийм
үгүй

     тийм 58.333333333333%
7
     үгүй 41.666666666667%
5
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр30
Энэ 7 хоногт672
Энэ сард3207
Энэ жил41747

"ЗӨВ МАНЛАЙЛАЛ ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМ"-ийн чуулга уулзалт-2018

Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ, Цагдаагийн газар хамтран "ЗӨВ МАНЛАЙЛАЛ ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМ"-ийн чуулга уулзалтыг зохион б ...

255   0   2018-09-14   02:11:53

“ЭРЭЛ ШИЙДЭЛ” ИЛТГЭХ УРЛАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучууд хөгжлийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран “Залуусын манлайлал” сарын аяны хүрээнд “ЭРЭЛ ШИЙДЭЛ” илтгэх урлагын аварга шалгаруулах у ...

255   0   2018-09-19   01:53:47

ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ХҮҮХЭДДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ

Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь на ...

247   0   2017-07-04   17:44:29

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “НҮДЭЭ НЭЭ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэстэй хамтран Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хүүхдээ сонсох өдөр"-ийн хүрээнд охидын үзэл бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонсох, олон нийти ...

246   0   2018-10-12   07:03:22

ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БУУРУУЛАХ ХОЁР САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Мөргөлдөөн, гамшгийн үед хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалъя” уриан дор зургаадугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 10-ныг хүртэл хүүхдийн ...

244   0   2017-06-23   12:21:13

АЙМГИЙН ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД МААНЬ “НАЙРАМДАЛ” ЗУСЛАНД АМАРНА

Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг аймгийн хүүхдийн шинэ жилийн баяр амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн оны шилдэг хүүхдүүд: 1. Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн Мат ...

241   0   2019-01-09   09:00:04

“ШИЛДЭГ АНГИ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНЫ ЯЛАГЧИД

“Хүүхдийн хөгжил хамгаалал” ажлын жилийн хүрээнд “Бид нэг гэр бүл” анги хамт олны дунд болзолт уралдааныг зарлаж, шилдэг анги хамт олны шалгаруулалтыг хийж, хэрэгжилтийг дүгнэсэн. Уг уралдаанд Арвайхэ ...

229   0   2019-01-10   04:20:28

Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн болж байна.

ГБХЗХГазар, ЦГазар Арвайхэр сумын ГХУСАЗСЗ өвлөл хамтран сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюул ...

222   0   2017-05-15   11:44:37