САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр146
Энэ 7 хоногт822
Энэ сард3913
Энэ жил52287

Эмч бүлгэмийн хүүхдүүдтэй уулзлаа

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Архидалтгүй өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр “Мэргэжлийн баг” ийг 2015 онд аймгийн Засаг даргын з ...

304   0   2017-11-24   16:09:17

ҮЕ ТЭНГИЙН БОЛОВСРОЛ

Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академаас "ҮЕ ТЭНГИЙН БОЛОВСРОЛ" сургалтыг орон нутгийн хүүхэд багачуудад амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулсан төлөөллийг тус ...

334   0   2017-11-24   15:54:32

“ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аяныг амжилттай өрнүүллээ.

#Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” аян үргэлжилж б ...

382   0   2017-10-23   12:50:13

ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

Аймгийн ГБХЗХГазар, ЦГазар, БСУГазар хамтран "БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ ХӨГЖЬЕ" уриан дор өсвөрийн цагдаа бүлгэмийн гишүүдийг чадавхижуулах, тайлан сонсох, цаашид ажиллах ажлын чиглэл өгөх уулзалтыг 2017 ...

528   0   2017-10-23   12:48:30

ХҮҮХДИЙН ЭЛЧ Г.УУГАНЦЭЦЭГ АНДГАЙ ӨРГӨЖ ХҮҮХДИЙН ЭЛЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ “ГЭРЭГЭ”-ЭЭР БАТЛАМЖЛАВ

Өвөрхангай аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг “ЧӨЛӨӨТ ЦАГ-БИДНИЙ ХӨГЖИЛ” сэдвийн дор 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Тус чуулганаар хүүхдийн элчээр Г.Ууганцэцэг сонгогдон ажилла ...

440   0   2017-10-23   12:44:29

Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах аймгийн сургалт зөвлөгөөн боллоо.

Хүүхдийн хөдөлмөрийн талаарх олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх замаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдний өмнө тулгамдаж буй а ...

336   0   2017-08-29   15:51:08

ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН ХҮҮХЭДДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛААРАЙ

Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь на ...

287   0   2017-07-04   17:44:29

ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БУУРУУЛАХ ХОЁР САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Мөргөлдөөн, гамшгийн үед хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалъя” уриан дор зургаадугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 10-ныг хүртэл хүүхдийн ...

293   0   2017-06-23   12:21:13