САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр145
Энэ 7 хоногт821
Энэ сард3912
Энэ жил52286

    2015-12-16   12:40:26   759   0
      Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд
    (Эцэг эхчүүд, гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүдэд зориулав)

    Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг. Тэрхүү сайн хүнийг бий болгоход эцэг эхчүүдийн өөрсдийнх нь төлөвшил, биеэ авч явах байдал чухал нөлөө үзүүлдэг тул та хүүхэддээ эзэмшүүлэхийг хүсдэг сайн чанаруудыг өөрөө ч бас эзэмшсэн байх нь чухал юм. Учир нь хүүхэд эцэг эхийгээ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн сайн хүмүүс гэж боддогоос гадна үлгэр дуурайл авах хамгийн ойрын хүн нь та байдаг. Тйимээс тэд төрсөн цагаасаа эхлэн таны үг хэл, үйл хөдлөл бүхнийг дуурайж өсдөг. Үүнээс гадна өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм ихэнх эцэг эхчүүдийн төрж, өссөн нийгмээс тэс өөр болсон тул энэ нийгэмд иргэн болж төлөвших хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга барил ч өөр байх нь дамжиггүй. Хүүхэд хүмүүжүүлэхэд баримтлах 5 чухал зөвлөмжийг хүргэж байна.

    Үүнд:

    Ярилцах, сонсох, хамт байх цаг гарга.

    Одоогоос ердөө 20-иод жилийн өмнө одоогийнх шиг олон телевиз, радио байгаагүй учир эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцах, үлгэр домог ярьж, бага насныхаа хөгтэй явдал, дурсамж дуртгалуудаас хуваалцаж, гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлэх цаг хангалттай гардаг байжээ. Ингэснээрээ эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү ойр дотно байж чаддаг байж. Харин өнөөгийн гэр бүлүүд телевиз, компьютер, гар утсандаа анхаарал хандуулах нь ихсэж, аажим аажмаар хоорондын амьд харилцаа нь багассаар байна. Тиймээс та өнөөдрөө эхлэн ажлаа сайтар төлөвлөн, дотно харилцаагаа тэдэнд мэдрүүлээрэй. Та өнөөдөр л хүүхдээ сонсохгүй бол хэзээ нэг өдөр өөр хэн нэгэн таны үүхдийн зүрх сэтгэлийг сонсоод, дуртай зүгтээ хөтлөх болно шүү.

    Өөрөө үлгэрлэ.

    Аливаа зүйлийн учрыг олж хийх арга ухаан, асуудлыг шийдэж, амьдралд биеэ авч ур чадварыг хүүхэд эцэг эхээсээ харж суралцдаг. Цэвэрч нямбай айлын хүүхэд цэвэрч нямбай болдог шиг атаархуу, худалч эцэг эхтэй хүүхэд мөн л атаач, худалч болдог. Тиймээс юуны түрүүн та өөрийнхөө дутагдалтай талыг анзаарч, түүнийгээ засахыг хичээх нь чухал. Улмаар хүүхдийнхээ дэргэд бусдыг муучлах, худал хэлэх, хэрүүл хийх, залхуурч хэвтэхээс зайлсхийгээрэй. Өөрөө хэлбэл та өөрөө тамхи татдаг бол хүүхдээ тамхи татлаа гэж шийтгэх, та өөрөө ажил хийхгүй телевиз үзэж сух дуртай бол хүүхдээ залхуу байна гэж загнаж, шийтгэх нь шударга бус юм.

    Хүүхдээ хүндэлж, магтан сайшаа.

    Хүүхдээ загнаж, аливаа шаардлага тавихдаа муу үгээр харааж, доромжилж, нэр төрд нь халдахаас үргэлж зайлсхийж байгаарай. Ингэснээр та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг дэмжиж өгөхөөс гадна хичнээ уурласан ч соёлтой байж, бусдыг хүндлэх аргыг зааж сургаж байдаг. Мөн хүүхдийнхээ хийсэн сайн зүйлсийг тийм байх ёстой мэтээр хүлээн авч болохгүй байгаа зан аашийг нь байнга шүүмжлээд байж болохгүй. Хүүхдийнхээ хийсэн бага ч гэсэн зүйлийг анзаарч, магтан урамшуулж байх нь хүүхдэд “Үүнээс ч илү сайн” хийх гэсэн хүсэл төрүүлдэг ач холбогдолтой зүйл юм. Гэхдээ магтахад учир бий. Ихэнх хүмүүс хүүхдээ онц авчихлаагээд ирэхээр нь “Өө, ёстой сайн байна. Ёстой мундаг байна гэж хэлдэг. Гэхдээ тэгж хэлэхийн хажуугаар “Миний хүү/охин өчигдөр орой гэрийн даалгавраа сайн хийсэн болохоор, хичээл дээрээ анхааралтай суусан болохоор, багшийнхаа хэлснийг сайн ойлгосон болохоор онц авсан байна. Баяр хүргэе чи үнэхээр мундаг шүү” гэж хэлж байвал хүүхэд онц авахын тулд олон зүйлийг сайн хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. Харин зүгээр л “сайн байна” гэж хэлдэг бол хүүхэд хүнээс хуулаад юм уу, өөр ямар ч аргаар хамаагүй онц авч л байвал сайн гэж ойлгож болзошгүй.

    Үглэхээс татгалз

    Нэг зүйлийг олон давтан хэлэхээр үглэсэн болдог шүүдээ. Тиймээс хүүхдээсээ /ялангуяа өсвөр насны/ хүсэж, шаардаж буй аливаа зүйлийг 2-аас дээш удаа хэлэхгүй байхыг хичээгээрэй. Хэрэв нэлээд нухацтай асуудлыг хүү/охин чинь хүлээж авахгүй байвал гэр бүлийн хурал хийж, арай өөр байдлаар ярилцаж болно. Гэр бүлийн хурал дээр хүүхдийг “үг сонсдоггүй” гэж шүүмжилсэн байр сууринаас бус, “Ээж/аав нь чамаас ийм зүйлийг хүсэж байна. Яагаад хүлээж авдаггүй юм бэ? Цаашид хүлээж авна гэж ойлгож болох уу?” гэж нүүр хүүрээ харж байгаад, дуугаа өндөрсгөхгүй, харилцан ярилцлага хийж хоорондоо ойлголцох нь үр дүнтэй.

    Зодож шийтгэхээс татгалз.

    “Би багадаа зодуулж өссөн. Тэглээ гээд муудсан зүйл алга” гэж маш олон хүн хэлдэг. Гэвч ихэнх эцэг эхчүүдийн өсөж торнин, ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч байсан социалист нийгмийн үед хамгийн дуулгавартай, нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг, хамт олныхоо аясаар явдаг хүнийг сайн хүн” гэж тодорхойлдог байсан бол өнөөгийн нийгэмд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, эрсдэл болон аливаа зүйлээс айж бэргэхгүй ажиллаж чадаж байгаа хүн амжилтанд хүрч, өндрөөр үнэлүүлж байна. Гэтэл эцэг эхчүүдийн хамгийн эцсийн бөгөөд үр дүнтэй гэж үздэг “алганы амт” нь хүүхдэд ухамсрын бус айдсын хүмүүжлийг суулгадаг ба сэтгэл санааны дарамтыг давхар агуулдаг. Байнга зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс хулгадаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дууриагч болон төлөвшдөг байна. Тэсэхийн аргагүй байдалд оруулж байгаа хүүхдийг яах болж байна? Хүүхдийг зодохгүйгээр хүмүүжүүлэх олон арга бий. Үүнд нэг л ерөнхий зарчим барих хэрэгтэй. Энэ нь хичнээн их уур хүрч байсан ч хүүхдээ цохиж зодохоо тэвчих явдал юм. Уурласан үед ямар ч хүн ухаантай үйлдэл хийдэггүй. Иймээс тайвширтлаа хүүхдээ шийтгэхээ түр хүлээ. Дараа нь та яагаад ийм үйлдэл хийх болсгыг нь асууж, зодохоос зайлсхийсэн ямар арга хэмжээ авахаа шийдэж болно.

    Үүнд: 1. Ямар ч хүүхэдалдаа гаргасан үедээ өөрийнхөө бурууг мэдэж, эцэг эхээсээ айж, гэмшиж байдаг. Энэ үед нь түүнийг заавал зодох шаардлагагүй. Харин яагаад ийм үйлдэл хийх болсныг нь асуу. Эцэст нь дахин ийм алдаа гаргахгүй байхыг сануулж зөвлө.

    2. хашгирахын оронд шийдэмгий боловч эелдэг ярь. “битгий үймүүлээд байгаач ээ. Больцгоо гэж байна шүү” гэж тэнхээ мэдэн орилохын оронд “Та нарын биеэ авч яваа байдал надад огт таалагдахгүй байна. Уг нь би та нарыг том болсон хүүхдүүд арай соёлтой байна гэж бодож байсан юм” гэж хэлбэл хүүхдийн анхаарлыг эрхгүй татна.

    3. уурлахын оронд түүнд юу хийх хэрэгтэйг зааж өг. “Чи дахиад л хивсэн дээр хоол асгачихав уу? Алганы амт өгөхөөс нааш чи хүний үг дуулахгүй юм аа” гэхийн оронд “Би чамайг хоолоо гал тогооны өрөөнд идэж бай гэж хэлдэг шүү дээ. Одоо завааруулсан газраа өөрөө цэвэрлэх болж дээ” гэж хэл.

    4. Тэвчихийн аргагүй буруу үйлдэл хийсэн тохиолдолд нь дотроо 10 хүртэл тоолсоны дараа хариу үйлдэл хийж бай.

    5. Халаасны мөнгөний хэмжээг нь багасгах, компьютер тоглох, найзуудтайгаа уулзах эрхийг нь хасах, бусад хийх дуртай зүйлээс нь түр хугацаанд хөндийрүүлэх хориг тавьж болно.

    Манай уламжлалаас харахад алдаа гаргаьал үглэж загнаж харадаггүй, хүнийг зүхэж доромжилдоггүй. Буруу зүйл хийж байгааг нь харвал үг хэлэхгүйгээр том дуугаар хоолойгоо засах гарцаагүй тохиолдолд харцаараа зэмлэдэг сайхан уламжлалтай байжээ. Эсвэл хэсэг хугацаанд дуугарахгүй байж, уурласнаа мэдэгддэг. Энэ үед хээхэд ихэд гэмшдэг бөгөөд өөрийнхөө хийсэн алдааг тунгаан боддог байна. Үнэхээр болохгүй байгаа хүүхэддээ “алганы амт” үзүүлдэг. Гэхдээ энэ нь тун нарийн журамтай байв. Гадны хүний дэргэд хүүхдээ зоддоггүй, толгой хавьд нь гар хүрдэггүй, борви хонго хавийн зузаан махтай хэсэгт нь ганц нэг мэдээ өгч алгаддаг байжээ. Энэ нь тийм ч олон биш, хүүхэд насанд нь ганц хоёрхон удаа л тохиодог байсан байна. Та бид энэ мэт ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны зөв аргуудыг шинэ аргуудтай хослуулан амьдралдаа хэрэглэж, түүнээсээ суралцвал хүүхдээ зодохгүйгээр хүмүүжүүлэх болдгийн тод жишээг биеэрээ харуулах болно. Ингэж чадвал таны хүүхэд ч бас хүүхдээ зодохгүйгээр хүмүүжүүлж чадна. Ингэснээр та хүүхдээ зодож шийтгэдэг муу аргын гинжин хэлхээг өөрөөсөө эхлэн таслан хаях болно. Энэ нь хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх бидний үйлсэд таны оруулж буй хамгийн том хувь нэмэр болох юм.
    СЭДЭВ :