САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  "Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд та хамрагдсан уу
тийм
үгүй

     тийм 58.333333333333%
7
     үгүй 41.666666666667%
5
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр13
Энэ 7 хоногт655
Энэ сард3190
Энэ жил41730

2016-03-18   10:01:57   394   0
  ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА-2016” АЙМГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2016.03.17 Арвайхээр хот
Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах, “Хүрэл тулга-2016” улсын наадамд оролцогчдыг шалгаруулах зорилгоор “Хүрэл тулга-2016” аймгийн наадмыг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Монголын зохиолчдын эвлэлийн Өвөрхангай аймаг дахь салбар “Арвайн хүрээ” нэгдэлтэй хамтран Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн сургалт мэдээллийн Их танхимд амжилттай зохион байгууллаа.
“Хүрэл тулга-2016” аймгийн наадам 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1-р шатны шалгаруулалтанд 5 сумын 20 сургуулийн 88 сурагч өөрсдийн зохиосон шүлгээ ирүүлснээс 6-9 дүгээр ангийн сурагчдын насны ангилалд 9, 10-12 дугаар ангийн насны ангилалд 8 хүүхэд тус тус шалгарч 2, 3-р шатны шалгаруулалтанд оролцлоо.
Ерөнхий шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч, Монголын зохиолчдын эвлэлийн “Арвайн хүрээ” утга зохиолын нэгдлийн эрхлэгч На.Пүрэв, шүүгчэээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, утга зохиолын төлөө шагналт ахмад зохиолч С.Мөнхдалай, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Цэвээндулам нар ажиллалаа.
Өсвөрийн яруу найрагчид 2-р шатанд өөрсдийн зохиосон шүлгээ уншиж сонирхуулан, 3-р шатанд шалгарсан оролцогчид Дэлхий, Эх орон сэдвээр 4-8 мөрт зохиож авьяас билэг, ур чадвараараа өрсөлдсөнөөс:
10-12 дугаар ангийн насны ангилалд:
Тэргүүн байр: С.Долгорсүрэн /Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч/
Дэд байр: Г.Золбоо /Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч/
Гутгаар байр: Д.Бямбасүрэн /Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч/
Тусгай байр: Ш.Янжинлхам /Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12-р ангийн сурагч/

6-9 дүгээр ангийн насны ангилалд:
Тэргүүн байр: Э.Манал /Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 6-р ангийн сурагч/
Дэд байр: А.Гаапилмаа /Төгрөг сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч/
Гутгаар байр: Х.Түвшинсайхан /Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 8-р ангийн сурагч/
Тусгай байр: Б.Ариунзул /Бат-Өлзий сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч/
тус тус шалгарч Өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл, медаль, дурсгалын зүйлээр шагнагдлаа.
Насны ангилал тус бүрд шалгарсан өсвөрийн яруу найрагчид 2016 оны 4 дүгээр сарын 8, 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хүрэл тулга-2016” улсын наадамд оролцох юм.

Үг яруу, үзэг хурц байх болтугай.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ