САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  "Хүүхдийн хөгжил хамгааллын жил"-ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд та хамрагдсан уу
тийм
үгүй

     тийм 58.333333333333%
7
     үгүй 41.666666666667%
5
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр29
Энэ 7 хоногт671
Энэ сард3206
Энэ жил41746

2017-03-16   10:12:24   317   0
  "Дуулах өв-2017" аймгийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Монголын хүүхдийн ордноос 2 жил тутам зохион байгуулагддаг ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв-2017” наадмын 2 дугаар шатны шалгаруулалт буюу аймгийн наадмыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймгийн БСУГ, ХДТ-тай хамтран аймгийн ХДТ-ын бага танхимд амжилттай зохион байгууллаа. Наадамд 3 насны ангилалаар 12 сумын 17 сургуулиас 1 дүгээр шатанд шалгарсан 70 гаруй хүүхэд оролцож авьяас чадвараараа өрсөлдлөө.
Шүүгчээр аймгийн ХДТ-ын найрал дууны багш Ганбаатар, Оюунчимэг, БСУГ-ын мэргэжилтэн Х.Нямцэрэн
6-9 насны ангилал:
“Шилдэг дуучин”, Гранпри шагнал – Л.Саруул-Эрдэнэ /Бүрд сумын ЕБС, 3-р ангийн сурагч/
“Уран чадварлаг дуучин” номинаци – Д.Батцэрэн /Хайрхандулаан сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч
“Уран мэдрэмжит дуучин” номинаци – З.Баярмаа /Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 2б ангийн сурагч/
“Уран сэтгэлгээт дуучин” номинаци – Ш.Мөнхжаргал /Уянга сум, ЕБС-ийн 4б ангийн сурагч/
“Үзэгчдийн таашаалт дуучин” номинаци – Б.Түвшинжаргал /Нарийнтээл сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч/
10-13 насны ангилал:
“Шилдэг дуучин”, Гранпри шагнал – Т.Болортөгс /Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч/
“Уран чадварлаг дуучин” номинаци – Д.Одгэрэл /Хайрхандулаан сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч/
“Уран мэдрэмжит дуучин” номинаци – О.Болдхуяг /Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 8е ангийн сурагч/
“Уран сэтгэлгээт дуучин” номинаци – Б.Мөнх-Очир Хайрхандулаан сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч/
“Үзэгчдийн таашаалт дуучин” номинаци – Ө.Батзаяа /Уянга сумын Жаргалант баг, 5б ангийн сурагч/
14-17 насны ангилал:
“Шилдэг дуучин”, Гранпри шагнал – Д.Цагаанхүү /ГБХЗХГ-ын дэргэдэх дугуйлангийн сурагч/
“Уран чадварлаг дуучин” номинаци – Ц.Даваадорж /Бүрд сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч/
“Уран мэдрэмжит дуучин” номинаци – С.Санчирбат /Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч/
“Уран сэтгэлгээт дуучин” номинаци – Ч.Дуламжав /Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууулийн 12д ангийн сурагч/
“Үзэгчдийн таашаалт дуучин” номинаци – Т.Эрдэнэбаяр /Нарийнтээл сумын ЕБС-ийн ... ангийн сурагч/


ГБХЗХГ-ын “Хүүхдийн анд” медалиар Даваабаяр /Уянга, ЕБС/, Бямбасүрэн /Нарийнтээл сумын ЕБС/, Мэндбаяр /Хайрхандулаан сумын ЕБС/
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ