Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчилах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2017 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Аюушбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь оролцож, байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжиж буй бодлого үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, ажил, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулан хүүхэд, залуучууд, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүллээ. Энэ үеэр Эрх зүйн шинэчлэлийн бодлого, явц, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах иргэдээс өргөдөл гомдол, санал хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үүнд:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийн тухай, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг сурталчилах сургалт, мөн эцэг эхчүүдэд зориулан хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт сургалтыг ..... хүүхэд ..... насанд хүрэгчдэд хийсэн.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр хэрэгжүүлэж буй үйл ажиллагааны чиглэл, байгууллагын санхүү төсвийн ил тод байдал, Хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлэж буй үйл ажиллагааны танилцуулга, тус газрын дэргэдэх дугуйлан секц, клубууд, “Цагаан залаа” хүүхдийн зуслангын амралтын хуваарь, зоихон байгуулагдах уралдаан тэмцээний талаар мэдээллийг иргэдэд өгч ажиллав.
Аймгийн төв талбайд байрласан LCD лед дэлгэцээр Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиудын видео танилцуулга, Гэр бүлийн хүчирхийлэл, хамтарсан баг, хүүхэд хамгааллын 108 утас зэрэг 10 төрлийн шторк хүүхдийн эрхийн талаарх 10 цуврал нэвтрүүлэгийг гаргаж иргэдэд хэрэгцээт мэдээллийг үзүүлсэн.
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд харах үйлчилгээний асуудлаар хандсан 6 иргэний гомдол хүсэлтийг хүлээн авч хууль эрх зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөөг өгч ажиллаа.
2015-2017 оны үйл ажиллагааны онцлогийг харуулсан 10ш фото самбар байрлуулан мэдээллийг түгээж, Хүүхэд хамгааллын статистик судалгааны эмхэтгэл ном, байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, хүүхдийн хөдөлмөр, бага насны хүүхдийн ахуйн осол гэмтэл, хүүхэд хамгааллын утас, хүүхэд хамгааллын хамтарсан баг, цахим тоглоомын хор уршиг зэрэг нийт 9 төрлийн 415 ш брошур, гарын авлага материал бэлтгэн иргэдэд тарааж, 215 хүүхэд, 340 насанд хүрэгч, нийт 871 хүнд мэдээлэл зөвлөмж, холбогдох үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Мөн өдөрлөгийн үеэр иргэдээс үйл ажиллагааны талаарх үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн санал, асуулгыг хуудсаар авч дүгнэлт гарган цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”- ийн талаар тухайн өдөр давхардсан тоогоор 4 телевиз, 2 сонин 6 цахим хуудас нийт 10 мэдээллийн хэрэгсэл олон нийтэд мэдээлэл хүргэсэн. |