САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр158
Энэ 7 хоногт736
Энэ сард2667
Энэ жил56522

    2018-05-18   01:35:17   323   0
      ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
    Нийгмийн бичил орчин болсон гэр бүлд төрийн бодлогыг чиглүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Олон улсын гэр бүлийн баярын өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд олон нийтэд зориулсан нэгдсэн болон цуврал арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Үүнд:
    - Нийгэмдээ үлгэр дуурайлал болсон 3 үеийн 21 гэр бүлийн төлөөллийг хамруулсан гэр бүлийн хүндэтгэл ёслолын арга хэмжээг зохион байгуулж, залуу гэр бүлүүд хайрын тангараг өргөж, дунд болон ахмад үеийн гэр бүлд Гэр бүл, хүний хөгжлийн төвөөс БАТЛАМЖ гардууллаа.
    - “1000 залуу 1000 төгрөг” үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллагын ажилтан албан хаагчдаас цугларсан хандивын 400.000 төгрөгийг 31 насандаа 7 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа Арвайхээр сумын 5 дугаар багийн харъяат А.Дэмбэрэлнямбуу, Э.Булган нарт гардууллаа. Мөн энэ гэр бүлд гэр олгох хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилснаар аймгийн Засаг дарга шийдвэрлэж, 5 ханатай гэр олгох батламж гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. “Арвайхээр палас” зоогийн газартай хамтран залуу гэр бүлийг халуун ам бүлээр нь хооллож, Хангамж худалдааны төвийн захирал н.Батхүү хүүхдүүдэд нь 840.000 төгрөгийн хувцас бэлэглэлээ.
    - “Бүх хайраа гэр бүлдээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэр бүлдээ зориулан “Миний гэр бүл-миний аз жаргал” сэдэвт аавууд хоол хийх, гэрийн эзэгтэй нар гар урлалын бүтээл хийх, хүүхэд өсвөр үеийнхэн аав, ээждээ ил захидал бичих уралдааныг тус тус зохион байгуулж, шалгарсан оролцогчдод шагналыг гардууллаа.
    - “Бид гэр бүлдээ аз жаргалтай” арга хэмжээнд Арвайхээр сумын 13 багаас 31 гэр бүлийг оролцуулан Гэр бүлийн үнэ цэнэ, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, Угийн бичиг хөтлөхийн ач тус зэрэг сургалтуудыг зохион байгуулж, “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай хамтран гэр бүлүүдийг эрүүл мэндийн /элэгний b,c вирус тогтоох сорил/ үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
    - Гэр бүл, хүний хөгжлийн төв, БОЭТөвтэй хамтран ОУ-ын Гэр бүлийн өдөр төрсөн ээжүүд болон шинээр мэндэлсэн 8 хүүхдэд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, баяр хүргэлээ.
    СЭДЭВ : Цаг үеийн мэдээ