САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр129
Энэ 7 хоногт805
Энэ сард3896
Энэ жил52270

2019-01-09   09:00:04   294   0
  АЙМГИЙН ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД МААНЬ “НАЙРАМДАЛ” ЗУСЛАНД АМАРНА
Аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг аймгийн хүүхдийн шинэ жилийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн оны шилдэг хүүхдүүд:
1. Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн Математик гүнзгийрүүлсэн сургалттай 9е ангийн сурагч Ж.Баярсайхан
2. Богд сумын ЕБ-ын сургуулийн 9б ангийн сурагч Л.Мөнхдалай
3. Арвайхэр сумын Лаборатори Мэргэд сургуулийн 9б ангийн сурагч Б.Авирмэд
4.Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12а ангийн сурагч А.Даваадулам
5.Арвайхээр сумын ЕБ-ын сургуулийн 12б ангийн сурагч Б.Билгүүн
6.Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн Математикын гүнзгийрүүлсэн сургалттай 11в ангийн сурагч Н.Энхдэлгэр
7.Хужирт сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Б.Пүрэв-Эрдэнэ
8.Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Н.Равжир
9.Арвайхээр сумын ЕБ-ын Лаборатори Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Т.Гийхсаран
10.Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн "Тусгай бүлгийн" хам
Хүүхэд багачуудынхаа хүсэн хүлээдэг “Мөнгөн харш” сүлд модны наадмаа зохион байгуулж, аймгийн оны шилдэг хүүхдүүдээ шалгарууллаа. Энэ жилийн шилдгүүдээр бахдам амжилтын эзэд болох Арвайхээр сумын “Тусгай бүлгийн” сурагчид, гоо охин шалгаруулах олон улсын тэмцээний ялагч, Таеквондогийн Ази тивийн аварга, Монгол улсын идэр мэргэн, улсын олимпиадын удаа дараагийн тэргүүн байр зэрэг #улс_тив_дэлхийд ӨВӨРХАНГАЙ аймгийнхаа нэрийг дуурсгасан шилдэг хүүхдүүд багтжээ. Мөн аймгийн оны шилдэг хүүхдүүдээ 2019 оны 1 дүгээр сард ОУ-ын хүүхдийн “#Найрамдал” төвд амрах эрхийн бичгээр шагналаа. Шилдгээр шалгарсан хүүхдүүддээ дахин баяр хүргэж, эх нутгийнхаа нэрийг үргэлж сайнаар цуурайтуулж явахыг хүсэн ерөөе
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ