Үндэсний сургагч багш, зөвлөх Д.Ундраатай хамтран ажиллалаа

Share on facebook
Share on twitter
Share on print
Share on email

Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Үндэсний сургагч багш, зөвлөх Д.Ундраатай хамтран Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга сумдад 2022 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ажиллаж байна.
👉 ГХУСАЗСЗ
👉Хүүхдийн төлөө зөвлөл
👉Хамтарсан баг,
👉Хүүхэд хамгааллын баг
👉Хүүхдийн элч
👉Байгууллагын эцэг эхийн зөвлөл
👉Залуучуудийн хөгжлийн зөвлөл, салбар зөвлөл
👉Дотуур байрны үйл ажиллагаанд зөвлөн туслах, арга зүй, хууль эрх зүй, дүрэм,стандарт, журмын танилцуулга, хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгч ажиллаж байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд:
👉 12-17 насны хүүхдүүдээс хорт зуршил, үе тэнгийн дээрэлхэлт, багшийн харилцаа, ёс зүй, чөлөөт цаг, хөгжлийн орчны талаарх санал асуулга, хүсэлт
👉Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад архи, согтууруулах ундаа, утаат болон электрон тамхины хор уршгийн талаар “Эерэг хандлага ба хорт зуршил” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг
👉Эцэг эхчүүдэд “Хүүхэд хамгаалал, хүүхэд хүмүүжлийн эерэг арга” “Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол”
👉Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчны гадаад, дотоод эрсдлийн үнэлгээ хийлээ