Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь аргазүйн зөвлөгөө өглөө

Share on facebook
Share on twitter
Share on print
Share on email

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд 2022” мэргэжил сонголтын аян Өвөрхангай аймагт үргэлжиллээ.
Өсвөр үеийнхэнд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг хөгжүүлэхээр “New Story” хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Тус арга хэмжээг нээж, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Ишдорж үг хэлэхдээ “Мэргэжил сонголт гэдэг бол ирээдүйн үр бүтээлтэй, амжилт ололттой амьдралын эхлэлийг тавьж буй хариуцлагатай мөч юм” хэмээн онцоллоо. Тэрбээр мэргэжил сонгохын өмнө хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлах, эцэг эхтэйгээ сайтар ярилцахыг хүүхдүүдэд зөвлөв.
Учир нь эзэмших мэргэжил, суралцах сургуулиа буруу сонгосноос болж, ар гэрээ өр зээлийн барьцаанд оруулан байж сурсны эцэст ажлын байргүй үлддэг. Эргээд МСҮТ, коллежид дахин суралцаж, эрэлттэй мэргэжил эзэмших байдлаар цаг алдаж байна. Тиймээс мэргэжлийн боловсрол буюу нийгэмд эрэлт хэрэгцээтэй, цалин өндөр байдаг гагнуурчин, сантехникч, засварчин, тогооч зэргээр суралцах нь амьдралд илүү хурдан хөлөө олох боломжтой гэдгийг ахлах ангийн сурагчдад ойлгуулж ярьсан юм.