Үндэсний сургагч багш, зөвлөх Д.Ундраатай хамтран ажиллалаа

Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Үндэсний сургагч багш, зөвлөх Д.Ундраатай хамтран Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга сумдад 2022 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ажиллаж байна. 👉 ГХУСАЗСЗ 👉Хүүхдийн төлөө зөвлөл 👉Хамтарсан баг, 👉Хүүхэд хамгааллын баг 👉Хүүхдийн элч 👉Байгууллагын эцэг эхийн зөвлөл… Continue reading Үндэсний сургагч багш, зөвлөх Д.Ундраатай хамтран ажиллалаа

Нислэгийн өмнөх хөтөлбөр

ХНХЯ-ны санаачилгаар НҮБ-ын хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн Өсвөр насны охид, хөвгүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх улмаар шинэ орчинд цааш үргэлжлүүлэн суралцахад тэдний бэлтгэлийг хангаж, даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой Нислэгийн өмнөх хөтөлбөрийн 2-р ээлжэнд Арвайхээр сумын Алтангадас одонт ЕБ-ын… Continue reading Нислэгийн өмнөх хөтөлбөр

“Өсвөрийн парламент” хөтөлбөр

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл 90 хүүхдийг оролцуулсан “Өсвөрийн парламент” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. тус хөтөлбөрийн хүрээнд • Өсвөрийн Парламентын гишүүдээр төлөөлүүлж өсвөр насныханд эрүүл зөв хооллох мэдлэг мэдээлэл олгох, амьдралын зөв дадал зуршилд уриалах. • Эрүүл хооллолт, эрүүл амьдрахуйн талаар энгийн арга барилуудыг эцэг эхчүүд, багш нарт түгээн уриалах.… Continue reading “Өсвөрийн парламент” хөтөлбөр

Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь аргазүйн зөвлөгөө өглөө

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Ирээдүйн эзэд 2022” мэргэжил сонголтын аян Өвөрхангай аймагт үргэлжиллээ. Өсвөр үеийнхэнд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг хөгжүүлэхээр “New Story” хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тус арга хэмжээг нээж, аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн… Continue reading Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь аргазүйн зөвлөгөө өглөө