САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр117
Энэ 7 хоногт1224
Энэ сард4435
Энэ жил37683

xas
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь 2001 оноос эхлэн аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Гэр бүл, бүл хүүхэд, залуучуудын чиглэлээрх хөгжил хамгааллын үйл ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах зэргээр төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг төрийн байгууллага юм.
Одоогоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудлаар бодлого боловсруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үүрэг бүхий төрийн захиргааны 10 албан хаагч, туслах болон үйлчилгээний 16 ажилтан, сумдын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн 19, хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн 2 ажилтан, нийт 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

Эрхэм зорилго
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжсэн төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтыг хангаж, хүүхдийн эрхэд суурилсан хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг төлөвшүүлэхэд оршино.

Өвөрхангай аймгийн хүүхдийн хэтийн төлөв
Хүүхэд бүр гэр бүл, төрийн байгууллагын хамгаалал, ивээл дор аюулгүй ээлтэй орчинд амьдарч, өөрсдийн сонирхол, авьяас чадвараа нээн хөгжүүлэх нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан, эрхээ эдлэн үүргээ биелүүлдэг, өөртөө итгэлтэй, бусдыг хүндэтгэгч болон төлөвшинө.

Бидний үнэт зүйлс:
• Хүүхэд бүрийн төлөө:
• Хүүхдийг хайрлах сэтгэл:
• Хүүхдийн эрх ашиг:
• Хүүхдийн оролцоо:
• Ёс зүйтэй, хариуцлагатай, чадварлаг боловсон хүчин:
• Түншлэл, хамтын ажиллагаа:
• Гэр бүлд суурилсан үйлчилгээ:
Залуучуудын хөхгжил оролцоог хангах ажил үйлчилгээг хэрэгжүүлэх

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны товч:
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр үндэсний хэмжээнд мөрдүүлэхээр гаргасан хууль эрх зүй, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахад орон нутгийн бодлого зохицуулалтыг хангах
- Орон нутгаас гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг байгууллагын хүрээнд болон хүүхэд, хүүхэдтэй ажиллагсдын дунд хангаж ажиллах
- Хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллага, иргэд олон нийтийн оролцоог хангах
- Хүүхдийн оролцоог хангах, тэднийг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Нийгмийн бүлгүүдэд чиглэсэн ажил үйлчилгээг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Хүүхэдтэй ажиллагсдыг чадавхжуулах, өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангах
- Олон нийттэй харилцах, гэр бүл хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах
- Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, хүүхэд, гэр бүл, залуучуудын мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын статистик тоо мэдээг гаргаж үнэн зөв мэдээллээр хангах
- Сэтгэл зүй, эрх зүйн зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх