Өвөрхангай аймгийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар
 САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?
өдөр өнжүүлэх үйлчилгээ
хууль, эрх зүйн

     өдөр өнжүүлэх үйлчилгээ 56.25%
9
     хууль, эрх зүйн 43.75%
7
СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр19
Энэ 7 хоногт234
Энэ сард978
Энэ жил19743

ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС, МОРИНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ШААРДЛАГА СТАНДАРТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264 2018 стандарт нь Стандарчлалын үндэсний зөвлөлийн 2018 оны 5-р сарын 31-ний өдрийн 11-р тог ...

41   0   2018-06-27   07:28:40

ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН “ЦАГААН ЗАЛАА” ЗУСЛАНД 600 ХҮҮХДИЙГ АМРААЖ БАЙНА.

“Хүүхдийн хөгжил хамгаалал” зорилтот жилийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхнийг нийгэмшүүлэх, хамт олон дотор төлөвшүүлэх, байгаль, эх дэлхийгээ хайрлаж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд хө ...

53   0   2018-06-26   03:27:27

"Гэрээр айлчлагч" бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

“ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУРШИЛТЫН ХӨТӨЛБӨР”-ийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн хэмжээнд ажиллах гэрээр айлчлагч нарыг бэлтгэх сургалтыг 06-р сарын 11-12 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Гэр бүлийг дэмж ...

47   0   2018-06-11   03:24:00

130 ХҮҮХЭД УНАДАГ ДУГУЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Энхтайвны корпус АНУ-д хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг "88 BIKE" төрийн бус байгууллагад эмзэг бүлгийн хүүхдүүдэд унадаг дугуй өгөх төслийн хүсэлтийг уламжилж, төсөл маань амжилттай дэмжигдсэн ...

53   0   2018-06-04   07:00:22

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийгмийн бичил орчин болсон гэр бүлд төрийн бодлогыг чиглүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Олон улсын гэр бүлийн баярын өдрийг тэмдэглэх ажлын хү ...

72   0   2018-05-18   01:35:17

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД ХАМТДАА ӨДӨРЛӨГИЙГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“Хүүхдийн хөгжил хамгаалал” зорилтот жилийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр тухайн сум орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын төлөвлөлт, зохион байгуулалттай танилц ...

79   0   2018-05-11   05:19:03

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛД- БИДНИЙ ОРОЛЦОО” аян үргэлжилж байна.

“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” зорилтот жилийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд "Хүүхдийн хөгжил хамгаалалд-Бидний оролцоо" аяныг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс ...

72   0   2018-05-11   05:10:56

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-МИНИЙ ИРЭЭДҮЙ СУРГАЛТ, ӨДӨРЛӨГ зохион байгуулагдлаа.

Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлах ангийн сурагчдад эрсдлээс урьдчилан сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүй ...

66   0   2018-05-11   05:07:36