САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр23
Энэ 7 хоногт744
Энэ сард5141
Энэ жил13528

ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийгмийн бичил орчин болсон гэр бүлд төрийн бодлогыг чиглүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Олон улсын гэр бүлийн баярын өдрийг тэмдэглэх ажлын хү ...

379   0   2018-05-18   01:35:17

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

“Хангарьд РС”, “Аrena РС”, “Gyber Sport”, “Freinds” “Game center” “3D тоглоомын төв” зэрэг газруудаар ЕБС-ийн сурагчид цагийн хязгааргүй, хараа хяналтгүй тоглож байна мөн РC тоглоомын газрын тоо нэмэг ...

378   0   2017-03-29   09:53:02

БҮСИЙН СУРГАЛТЫГ МАНАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГБХЗХГ- н харьяа СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-с зохион байгуулж буй төвийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, хүний нөөц, болон санхүүгийн ажилтануудыг чадваржуулах "УДИРЛАГЫН МЭ ...

377   0   2017-12-01   10:44:46

САНТ, БАЯН-ӨНДӨР СУМДАД АЖИЛЛАВ

Сант сумын хамтарсан багаас ирүүлсэн кейс дээр ажиллах хүсэлтийн дагуу ГБХЗХГазрын ажлын хэсэг , Сант, Баян-Өндөр сумдад 2017 оны 03 дугаар сарын 17-18 –ны өдрүүдэд ажиллаа. Энэ үеэр орон нутагт хүчир ...

374   0   2017-03-20   10:23:05

Францын АПАУ нийгэмлэгийнхэн зорилтот бүлгийхэнтэй уулзлаа

Өвөрхангай аймагтай найрамдлын гэрээтэй Франц улсын Аллиэр мужийн АПАУ нийгэмлэгийн төслийн баг Арвайхээр суманд ажиллаж, ГБХЗХГ-ын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийж, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчир ...

374   0   2017-04-18   09:26:06

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчилах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр”- ...

373   0   2017-06-23   11:40:45

Эмч бүлгэмийн хүүхдүүдтэй уулзлаа

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Архидалтгүй өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр “Мэргэжлийн баг” ийг 2015 онд аймгийн Засаг даргын з ...

373   0   2017-11-24   16:09:17

"Хуулиа мөрдөе 21" үргэлжилж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан МХЕГ, ЦЕГ-ын дэмжлэгтэйгээр улс орон даяар “Хуулиа мөрдөе -21” аянг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд ГБХЗХГ, МХГ, ЦГ хамтарс ...

373   0   2018-02-01   10:18:47