САНАЛ АСУУЛГА ...

Асуулт :  Та манай байгууллагаас ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байна вэ?

СЭТГЭЛЗҮЙН ЗӨВӨЛГӨӨ ...
Сэтгэл зүйн онол-арга зүй, харилцааны дадал туршлагад тулгуурлан явагддаг мэргэжпийн үйлчилгээ
• Тохиолдож байгаа бэрхшээлээ бодитой ойлгон ухамсарлан ухаарч, өөрчлөлт хийх шийдвэр гаргахад нөлөөлөх өвөрмөц арга техник
• Амьдралын хүнд байдал, мухардлаас гарах хамтын ажиллагаа
• Хувь хүн болон гэр бүлийн гишүүдийн дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, тэдгээрийг дайчлан идэвхжүүлэх, чадваржуулахад чиглэсэн сэдэлжүүлэх үйл явц юм.
Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөөг:Сэтгэл зүйч, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг судалж, түүний үр дүнг харгалзан зөвлөгөө өгч болно. Эсвэл хуүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгч тодорхой зөвлөмжийг санал болгож болох юм. Энэ бүхэн зөвлөгөөний анхан шатны хэлбэр. Үйлчлүүлэгчид тохиолдсон асуудлын талаар шинжлэх ухааны үндэстэй мэдээлэл өгөх, тодорхой зөвлөмж санал болгоход анхан шатны зөвлөгөөний зорилго чиглэгдэж байдаг.

Засал хавсарсан сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн сэтгэлзүйчид хийнэ. Сэтгэл засал нь хүмүүсийн алдаатай буруу, үзэл бодолзан үйл харилцаа хандлагад нөлөөлж, зөв шийдвэр гаргажамьдрал ахуйдаа хэрэгжүүлэн турших, өөрсдийн дотоод нөөц боломжоо нээж ашиглах сайн сайхан, аз жаргалтай амьдралын төлөө тэмүүлэх, хүсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрүүлж сэдэлжүүлэхэдзасал хавсарсан зөвлөгөөний зорилго, үйл ажиллагаа чиглэгдэж байдаг. Тухайлбал:
• Хүний дотоод өртөнцөд нөлөөлж сэтгэл санаа, оюун ухааныг дайчлан идэвхжүүлэх замаар зөрчил маргаан хүндрэл бэрхшээлээс гарах хэрэгцээ сэдлийг дэмжих
• Үүсэж бий болсон бэрхшээл саадын учир шалтгааныг бодитойгоор ухааран ойлгох, дүгнэлт хийх үйлявцыг дэмжих
• Хүмүүсийн үзэл бодол, зан үйлсэтгэл санаанд нөлөөлж, зөв шийдвэр гаргахад туслах
• Тухайн асуудлаа шийдвэрлэх хувилбаруудыг авч үзэх
• Үйлчлүүлэгчийн гадаад ба дотоод нөөц боломжийг судлан илрүүлж, тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглах өөрийгөө улам хөгжүүлж, чадваржихад дэмжлэг үзүүлэх
• Зан үйлийн ахиц өөрчлөлтийг бататган бэхжүүлэх зэрэг олон талын цогц дэмжин сэдэлжүүлэх чиглүүлэх үйл ажиллагаагаар тодорхойлогдоно.
Сэтгэл заслыг:Мэргэжлийн сэтгэл засалч хийнэ. Сэтгэл засал нь засал хавсарсан зөвлөгөөтэй ижил төстэй. Эдгээр нь онол арга зүй ёс зүйн ижил зарчим дээр тулгуурлан үйлчилгээгээ явуулдаг. Зөвлөгөө өгөх эрхийн дипломтой мэргэжилтнүүд засал хийх боломжтой. Гэхдээ зөвлөгөө засал хоёрын хооронд ялгаа бий. Тухайлбал,
• Шийдвэрлэж байгаа асуудлын зэргэмжээрээ ялгаатай. Сэтгэцийн эмгэг харьцангуй хүнд төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл заслын үйлчилгээ илүү шаардагдана.
• Үйлчлүүлэгч мэргэжилтний хооронд явагдаж байгаа харьцаагаараа онцлог ялгаатай. Сэтгэл засалч нь үйлчлүүлэгчийн сэтгэл санаа, сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч ажилладаг
• Үргэлжлэх хугацаагаараа ялгаатай. Сэтгэл засал хийхэд илүү удаан хугацаа шаардагдана.
• Явуулж байгаа орчин нөхцөл, түүнд тавигдах шаардлагаараа ялгаатай
Сэтгэл заслын үйлчилгээ эмнэлэгийн байгууллага дээр голлон явагддаг бол тусгайлан төхөөрөмжилсөн ердийн өрөө тасалгаанд зөвлөгөөг явуулна. Иймээс зөвлөгөө өгөх техникийг сайтар эзэмшсэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажилладаг, хүнтэй ажилллах туршлагатай, харилцааны эв дүй, ур чадвар сайтай, энэ чиглэлийн үйлчилгээ зөвшөөрлийн эрх авсан мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, засал хийнэ.
ХАНДАЛТ
Өнөөдөр131
Энэ 7 хоногт763
Энэ сард4692
Энэ жил54053

2021-05-18   06:20:27   74   0
  “ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” АЙМГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЦАХИМ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Оролцоод хөгжье” аймгийн хүүхдийн нэгдсэн цахим чуулганыг аймгийн ХТЗ-ийн бүрэлдэхүүн, сумдын Засаг дарга нар, сумдын ЗДТГ-ын НБМ-үүд, ЕБС-ийн захирлууд, нийгмийн ажилтнууд, аймаг, сумын хүүхдийн элч нар, 19 сумын хүүхэд багачуудын төлөөлөл, тус чуулганы зохион байгуулах ажлын хэсгийн нийт 248 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа. Чуулганыг аймгийн Засаг дарга бөгөөд ХТЗ-ийн тэргүүн А.Ишдорж нээж, Засаг даргын орлогч С.Ундрах, ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн, НБХ-ийн дарга Б.Сайнжаргал, Политехник коллежийн захирал С.Санчир нар мэдээлэл хийж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Чуулганд урилгаар Арвайхээр сумын ИТХ-ын төлөөлөгч, Арвайхээр сумын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Г.Ариунзаяа “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага ба оролцоонд суурилсан хөгжил” сэдвээр сургалт хийсэн.
Чуулганаар 19 сум тус бүрээс 1 хүүхэд орон нутгийнхаа хүүхдийн чуулганаас гарсан асуудлаар илтгэл тавьж, чуулганд оролцсон нийт хүүхдүүд дараах асуудлын хүрээнд хэлэлцүүлэгт оролцлоо.
- Хүүхдийн оролцох, хөгжих эрхийн хэрэгжилт, үр дүн
- Сум орон нутаг бүрт хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох
- Хүүхдийн оролцооны байгууллага, ХӨУБ-уудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх
- Шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог хангах ажлыг чанаржуулах чиглэлээр санал бодлоо солилцож, асуудал, гарц, шийдлээ тодорхойллоо. Чуулганаас гарсан санал, санаачилгад тулгуурлан 2021 онд аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн чиглэлээр хийх ажлын чиглэлээ тодорхойлж, “УРИАЛГА” гаргалаа.
Тус чуулганаар 2018 онЫ “Хүүхэд нас гэрэлт ирээдүй” аймгийн хүүхдийн чуулганаас “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон аймгийн Засаг дарга бөгөөд ХТЗ-ийн тэргүүн А.Ишдорж хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайлангаа тавьсан. Энэ удаагийн чуулганаар аймгийн "Хүүхдийн элч"-д Б.Ууганхүү /”Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Өвөрхангай салбарын мэргэжилтэн”, Б.Нарангарав /Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ХХҮГ-ын дарга/ нарын нэрийг дэвшүүлснээс, санал хураалтанд оролцогчдын 67%-ийн саналаар Б.Нарангарав сонгогдож, аймгийн “Хүүхдийн элч”-ийн андгай өргөсөн. Тэрээр 3 жилийн хугацаанд тус үүргийг хүлээж ажиллах юм.
Мөн “Шинэ зууны элч” АХНЗ-ийн тайланг хэлэлцэж, журмын дагуу тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилохоор шийдвэрлэсэн. Мөн үеэр 2019-2020 оны хичээлийн жилд амжилт үзүүлсэн 10 шилдэг сурагчийг алдаршуулж, чуулганы үйл ажиллагааг цахим урлагийн тоглолтоор өндөрлүүллээ. “Оролцоод хөгжье” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганаас гаргасан УРИАЛГА: “ХҮҮХЭД БҮР ЗӨВ ХАНДЛАГАТАЙ, ЭРҮҮЛ ДАДАЛ ХЭВШИЛТЭЙ, ХҮНЛЭГ, ОЮУНЛАГ ИРГЭН БОЛЖ ТӨЛӨВШИЦГӨӨЕ”
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ